Бидний тухай
ДЭЛХИЙН БАНКНЫ БУЦАЛТГYЙ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖИЖ БУЙ ХЄДЄЄГИЙН
БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТЄСЄЛ
Төслийн танилцуулга
Төслийн зохицуулагч Д.Хишигбуянтай хийсэн ярилцлага
Төслийг санаачилсан хүн
НЭГ.Тєслийн зорилго
Хєдєєгийн баг, сумын сургуулийн сурагчдын (1-5-р анги) уншиж, бичих чадварыг дээшлvvлэх, бага ангийн багш нарыг чадавхижуулах замаар хєдєєд боловсролын чанар, хvртээмжийг нэмэгдvvлэх болоод боловсролын бодлого, тєлєвлєлтийг vр єгєєжтэй болгоход чиглэгдэнэ.
ХОЁР.Тєслийн бvрэлдэхvvн хэсгvvд
1. Хєдєєгийн бага сургуулийн сурагчдад хичээлээс гадуур унших ангийн номын санг байгуулан єгч, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх сургалтыг сургууль тєвтэйгээр болоод сургууль дундын хамтын ажиллагааны сvлжээний хvрээнд зохион байгуулах
Энэ хvрээнд дараах vйл ажиллагааг тєлєвлєж байна. Yvнд:
А) Сурагчдын унших дадал, чадварыг хєгжvvлэх vvднээс бvх баг, сумын (аймгийн тєв, хотын сургуулиуд орохгvй) 383 сургуулийн 1-5-р ангид (нийтдээ 3860 ангид) хичээлээс гадуур унших 160 орчим номтой номын санг, номын тавиурын хамт байгуулж єгнє. Ангийн номын санд дотоодын тєдийгvй гадаадын зохиолчдын туурвисан хvvхдийн шилдэг номоос оруулна.
Б) АНУ-ын Марилэндийн Их Сургууль тєвтэй Дэлхийн Хvvхдийн Дижитал номын сангийн монгол хувилбарыг локал серверт хєрвvvлэн, хєдєєгийн зарим сургуулиудад нэвтрvvлэх, ангийн номын сангийн бvтээлvvдийг мєн энд оруулах,
В) Суралцагчдын унших чадварыг сайжруулах, ангийн номын сангаа vр єгєєжтэй ашиглаж сурах, хvvхдийн бvтээлч сэтгэлгээг багаас нь хєгжvvлэх асуудлаар хєдєєгийн бага сургуулийн 3219 багшийг хамруулан мэргэжил дээшлvvлэх хамтын ажиллагааны сvлжээг бий болгон, тvшиц суманд нь тєвлєрvvлэн сургалт зохион байгуулах, сургалт явуулах мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар ажиллуулах,
Г) Хєдєєгийн сургуулиудын бага ангийн багш нарыг хєгжvvлэх моделийг бий болгохдоо дараах асуудлыг чухалчлах, vvнд:
- сурагчдыг ном уншуулж сургах дэвшилтэт туршлагыг олж илрvvлэх,
- оюуны хоцрогдолтой болоод хєгжлийн бэрхшээлтэй хvvхэдтэй ажиллах арга барилд суралцах,
- багшийн зvгээс сурагчдынхаа амжилтыг бусад сургууль болооод єєрийн сургуулийн хvрээнд сурталчлах, хvvхдvvд хоорондоо туршлагаа солилцох боломж бvрдvvлэх,
- сурагчдын унших чадварыг дээшлvvлэх болоод гэртээ бие дааж ажиллахад нь эцэг эхчvvдийн оролцоог нэмэгдvvлэх стратегийг хєгжvvлэх,
- аймаг, сумын хэмжээнд багш нар тэргvvн туршлагаа солилцох, бусад багш нараас харилцан суралцах боломж бvрдvvлэх,
2. Боловсролын бодлого боловсруулах vйл явцыг боловсронгуй болгох ба институцийн чадавхийг дээшлvvлэх
А) Секторын менежментийг боловсронгуй болгох, нэн тэргvvнд тавигдах бодлого болоод хєтєлбєрийг дэвшvvлэн тодорхойлоход дэмжлэг vзvvлэх, боловсон хvчнийг чадавхжуулах арга замаар секторын стратегийг хэрэгжvvлэхэд хувь нэмэр оруулах, нєгєєтэйгvvр улсын тєсєв, нєєцийг тэгш хуваарилах ажлыг боловсролын чанарыг дээшлvvлэхтэй нягт уялдуулахад туслалцаа vзvvлэх,
Б) Боловсролын vнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход туслах, Боловсролын Vнэлгээний тєвийг бэхжvvлэх 5-р ангийн сурагчдын сурлагын амжилтыг vнэлэх vнэлгээний тогтолцоог боловсруулах, 4 ба 8-р ангийн сурагчдын сурлагын амжилтыг олон улсын хэмжээнд vнэлдэг vнэлгээнд оруулах,
В) Багш нарт зориулан заах арга болоод боловсрол судлалын чиглэлээрх сургалтын материалаар баяжуулах,
Г) Ном уншихын ач холбогдлыг сурталчлах олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулах, буцалтгvй тусламжийг хэрэгжvvлж байгаа талаар орон даяар єргєн сурталчлах,
Тєслийн эдгээр vр дvнг дараах байдлаар хянаж шинжилнэ:
- Хєдєєгийн 383 сум, багийн сургуулийн 1-5 дугаар ангийн 128,000 орчим сурагч сургалтын (уншлагын) материалаар хангагдаж, багш нарынх нь заах арга, ур чадвар сайжирсан байх болно.
- Бvх сум, багийн сургуулийн (хамгийн сvvлд гаргасан мэдээгээр 383 сургууль) 1-5 дугаар ангийн 4,029 багш мэргэжил дээшлvvлэх сvлжээнд хамрагдаж vр шимийг нь хvртсэн байна.
- 383 сургуулийн захирлууд хvvхдэд ээлтэй сургалт явуулахад чиглэсэн семинар, сургалтад хамрагдсан байна.
- Аймгуудын Боловсрол, соёлын 21 тєвийн бага боловсролын арга зvйчид, 383 сургуулийн номын санч, арга зvйч, сургалтын менежерvvд ангийн номын санг vр єгєєжтэй ашиглах арга зvйд суралцсан байна.
- Тєсєлд хамрагдсан сургуулийн анги удирдсан багш нар долоо хоног бvр хvvхдvvд ангидаа уншлагад зориулах ёстой цагийг 100 хувиар нэмэгдvvлэн ашигладаг болсон байна.
- Унших, бичих vйл ажиллагаанд зориулсан хичээлийн цагийн хэмжээ 100 хувиар єссєн байна.
- Таван сургууль дэлхийн хvvхдийн дижитал номын санг vр ашигтай ажиллуулж ашиглахад суралцаж, компьютерээр хангагдана.
- Тєсєлд хамрагдсан сум, багийн сургуулиудад номын тавиур нийлvvлнэ.
- Тєсєлд хамрагдсан сургуулийн сурагчдын долоо хоног тутам сургалтын (унших) материалтай ажиллах цагийн хэмжээ 100 хувиар нэмэгдсэн байна.
Тєслийн vр шимийг хvртэгчид:
- 383 баг, сумын сургуулийн 1-5 дугаар ангийн 128000 суралцагч ангийн номын санг ашиглана.
- Хєдєєгийн сургуулийн 4029 багш мэргэжлийн сvлжээнд гишvvн болно.
- 383 сургуулийн захирал, номын санч, менежер, аймгуудын БСГ-ын арга зvйчид сургалтад хамрагдана.
- 15-20 сургуульд дижитал номын сан ажиллана
- Баг, сумын сургуулийн 1-5 дугаар ангиуд 160 номтой ангийн номын сантай болно.
- Шинэ сурлагын амжилтын vнэлгээнд сонгогдсон бvлэг хамрагдана.
Олон улсын хvvхдийн дижитал номын сан байгуулах тухай
Тєслийн хvрээнд дэлхийн 33 хэл дээр Олон улсын хvvхдийн дижитал номын сангийн Монгол хувилбарыг боловсруулан хєдєєгийн сургуульд турших юм. Vvний тулд сургуулиудыг компьютерээр ханган, багш, сурагчдад дижитал номын сангаа ашиглахад сургах болно. Олон улсын хvvхдийн дижитал номын санг АНУ-ын Мэриландийн Их Сургуулиас эрхлэн ажиллуулдаг.
Энэхvv номын сантай танилцахыг хvсвэл
www.icdl.org вэбсайтад зочлоорой. Мєн тєслийн хvрээнд энэ номын сангийн монгол хувилбарыг бэлтгэж эхлээд байна. Монгол хувилбар нь
www.read.mn вэбсайтад бий.
Тєслийн удирдлага, мониторинг, vнэлгээ
Дэлхийн Банкны буцалтгvй тусламж олгох дvрмийн дагуу БСШУЯ-ны дэргэд Тєслийн нэгжийг байгуулан ажиллуулна.
Тєслийн нэгж нь Дэлхийн Банкнаас /ДБ/ гаргасан журмын дагуу гэрээний менежментийг оновчтой удирдах ДБ-нд тєслийн хэрэгжилтийн тайланг цаг тухайд нь гаргах vvрэгтэй. ДБ-ны зєвлєх сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгарсан Олон улсын болоод дотоодын эксперт, байгууллагуудын гаргасан дvгнэлт нь тєслийн хэрэгжилттэй холбоотой шийдвэр болж гарна. БСШУЯ болоод тєрийн байгууллагууд тєслийг гардан хэрэгжvvлэгч субъект байж болохгvй, харин мэргэжлийн байгууллага, экспертvvдийн туршлага чадавхийг уралдуулах арга замаар тєсєл хэрэгжинэ.
Д.Хишигбуян: "READ бол Монголын хvvхдийн тєлєє, Монгол онцлогийг дээд зэргээр харгалзсан тєсєл"
Тєслийн талаар тодорхой ойлголт єгєх vvднээс READ тєслийн зохицуулагч Д.Хишигбуянтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Энэ тєслийг хаанаас, яагаад санхvvжvvлж байгаа юм бэ?
-БСШУЯ-наас хэрэгжvvлж буй энэ тєсєл нь Дэлхийн банкнаас Монголын боловсролын салбарт оруулсан хамгийн анхны хєрєнгє оруулалт юм. Яам 2006 онд Дэлхийн банкнаас хєдєєгийн бага боловсролд дорвитой єєрчлєлт хийхэд туслах хvсэлт тавьсан.
-Энэ тєслийг ер нь яагаад хэрэгжvvлэх болсон юм бол?
-Дэлхийн банкны баг, БСШУЯ-ны мэргэжилтнvvдтэй хамтран хєдєєгийн бага боловсролыг хэрхэн єєрчлєх, яаж дэмжихээ тодорхойлохын тулд орон нутгаар явж, багш, сурагч, эцэг эх болон иргэдийн саналыг авсны vндсэн дээр тєслийн санааг анх гаргасан. Хєдєєгийн хvvхдvvдээс юу хэрэгтэйг нь асуухад тэд "Ном" гэж нэгэн дуугаар хариулж байсан. Тэд гэртээ нэг ч шинэ номгvй гэж хэлж байсан. Ер нь хvvхдийн ном бvтээх, хэвлэх гэдэг мартагдсан ажил байсныг энэ тєсєл сэргээн хєгжvvлэх суурийг тавьсан. Тєслийн дизайн нь БСШУЯ ба Дэлхийн банкны багийн урт хугацааны нарийн судалгаанд vндэслэн хийгдсэн юм.
-Тєслийн онцлог нь юу вэ?
-Тєслийн нэг онцлог нь аймгийн тєв, Улаанбаатар хотын сургуулийг биш, зєвхєн сум, багийнхийг хамарч байгаа. Тодорхой хэлбэл, 21 аймгийн 383 сургуулийн 4000 анги танхимд тєслийн vр шим хvрэх болно.
-Тєслийн ач холбогдлыг товчхон хэлэхгvй юу?
-Тєслийн боловсролын ач холбогдол нь хvvхдийг багаас нь уншиж сургах, ном уншаад ойлгодог чадвар эзэмшvvлэх, энэ чадвар нь цаашид сурах, боловсрох, амьдралын зєв дадал зуршилд сурах vндэс нь болох ёстой гэж vзсэн.
-“Ангийн ном сан” гэж яагаад онцолсон юм бэ? Сургуулийн номын сан гэж болоогvй юм уу?
-“Ангийн номын сан” хэмээх шинэ ойлголт нь хvvхдийн єєрсдийн хэрэгцээнээс vvдэлтэй. Хvvхдийн унших ном нь ойрхон, нvдэнд харагдах газар, хvрч авахад дєхєм баймааж нь илvv vр дvнтэй гэж vзсэн. Энэ тєсєл Монголын хvvхдийн санаа бодолд хvрсэн, хєдєєгийн хvvхдийн тєлєє монгол онцлогийг дээд зэргээр харгалзсан тєсєл. Иймээс ч хєдєєгийн багш, сурагч эцэг эхийн талархлыг хvлээж буйд БСШУЯ баяртай байгаа.
-Номыг хvvхдэд хvргэх гол хєдєлгєгч хvч бол багш нар. Багш нартай хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай тєслєєс багш нарт сургалт явуулж байна. Зєвхєн ном єгєєд орхих биш, номоор дамжуулан хvvхдийг хєгжvvлэх ямар арга зам байж болох вэ гэдгийг хєдєєгийн багш нарын мэргэжил дээшлvvлэх сvлжээгээр хэрэгжvvлж байна. Энэ ажил бvхэлдээ урьд ємнє хэрэгжиж байсан олон улсын тєсєл, хєтєлбєртэй нягт уялдаатай явж байгаа юм. Жишээлбэл, ДАНИДА-гийн “Сургууль-2001” хєтєлбєр, Азийн хєгжлийн банкны БХХ зэрэг урьд нь хэрэгжvvлж байсан тєслvvдээс бий болсон vр дvнг vргэлжлvvлэн хєдєєд мэргэжил дээшлvvлэх сvлжээ сургуулийг бэхжvvлэхэд тусалж байна.
-READ тєслийг vр дvнтэй хэрэгжvvлэхийн тулд юуг анхаарч байна вэ?
-Манай тєсєл vйл ажиллагаагаа бусад тєсєл, хєтєлбєртэй нягт уялдаатай явуулдаг. Тиймээс ч тєслийн vр дvнг харгалзан Дэлхийн банк нэмэлт хєрєнгє оруулалт хийсэн нь “Yр дvнд тvргэн хvрэх санаачилга” тєсєл юм. Єєр нэг онцлог нь тєсєл бvхэлдээ Дэлхийн банкны худалдан авалтын зарчмаар гэрээний менежмент хийх аргаар хэрэгжvvлж байгаа нь боловсролын vйлчилгээг эзэнд нь тvргэн шуурхай, vр єгєєжтэй хvргэх шинэ уршлага болж байна. Цаашид боловсролын менежментэд энэхvv аргыг нэвтрvvлэх нь ач холбогдолтой гэсэн сургамж харагдаж байгаа юм.
-Тєсєл ямар шатандаа явж байна вэ?
-READ тєслийн vйл ажиллагаа нь бvхэлдээ Дэлхийн банк, манай Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдсэн зvйл. Сургалт нь 3 vе шаттайгаар 2008 оны 12-р сар гэхэд бvх аймагт хэрэгжиж дуусна. Туршилтаар зарим аймагт зєвхєн ангийн номын сан єгсєн. Заримд нь номын санг сургалттай хослуулан явуулсан. Эцсийн дvндээ хvvхдийн уншиж, бичих vндсэн чадварт ахиц, дэвшил гарахыг хvлээж байна. Vнэхээр бодит ахиц гарсан эсэхийг унших чадварын тvвшин тогтоох судалгаагаар илрvvлэн тєсєл vр дvнтэй болсон эсэхийг тодорхойлно.
Тєслийг санаачилсан хvн
Чарли Абелман нь одоо Дэлхийн банкны боловсролын ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр 2005-2007 онд READ тєслийн багийн ахлагчаар ажиллаж, тєслийг боловсруулж батлуулахад vнэтэй хувь нэмрээ оруулсан хvн. Чарли Дэлхийн банкинд Монгол Улсын боловсролын салбарын бодит байдлыг ойлгуулж чадсанаар дэмжихээр болж, 2007 оноос "Yр дvнд тvргэн хvрэх санаачлага" нэртэй тєслийг манайд хэрэгжvvлж эхлээд байна.
- READ бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжvvлж буй хєдєєгийн сургуулийг хєгжvvлэх, сурагчдыг нь хот, аймгийн тєвийн хvvхдvvдээс хоцорч буй ан цавыг багасгах тvрлэг юм. Дэлхийн банк, БСШУЯ-тай хамтран зарим аймгаар аялж багш, эцэг эх, орон нутгийн иргэд болон боловсролын салбарынхантай уулзалт хийж явахдаа тєслийн дизайны анхны санааг олсон. Дээрх аялал болон уулзалтуудын дараа бид хvvхдvvд ангидаа унших номтой байвал тэдэнд их хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн л дээ.
- Хvvхдэд зориулсан ном бараг байхгvй, байгаа цєєн хэдэн ном нь их хуучин, зориулалтын бус шургуулганд багш, сурагчид хvрэхэд бэрх, хол байдаг нь илт байсан. Мєн багш нарын ярианаас тэд мэргэжил боловсролоо дээшлvvлэх, бусад мэргэжил нэгт нєхєдтэйгээ илvv их харилцаж байх хvсэлтэйг бид олж мэдсэн. Уулзалтын явцад бид багш, сурагчдад Монголын болон бусад орны хvvхдийн номыг vзvvлэхэд тэд бvгдийг нь нэгд нэгэнгvй уншиж байлаа. Хvvхдvvд ч мєн адил. Энэ vеэс бид яамны мэргэжилтнvvдтэй хамтран аймгийн тєв, хотоос бусад хєдєєгийн бvх сургуулийн 1-V ангийг унших материалтай болгохоор тєлєвлєж эхэлоэн тvvхтэй. Бид хэвлэлийн газруудтай хvvхдийн ном зохиох, сонгох уралдаан явуулах талаар ярилцаж эхэлсэн билээ.
- Нээлттэй нийгэм хvрээлэнгээс Монголын хэвлэлийн салбарын талаар гаргасан тайлан болон тэд бидэнд багагvй тус болсныг хэлмээр байна. Дээрх яриа хэлэлцээний дvнд хэвлэлийн газрынхан болон нийтлэгчид бидэнтэй хамтран ажиллахаар болов. Бидэнд бас нэг таалагдсан зvйл бол хэдхэн сургууль биш Монголын бvх сургууль тєсєлд хамрагдсан явдал.
- БСШУЯ-тай хамтран номоо ашиглан мэдлэгчадвараа хєгжvvлэхэд туслах хэсэгчилсэн сургалтыг зохион байгуулахаар бид бас ажиллах болсон. Энэ теслийг хэрэгжvvлэхэд юу нь танд таалагдсан бэ гэж надаас зарим хvн асуудаг. Би vvнд ингэж хариулдаг л даа. READ тєслийг Монголын тєрийн тvшээд, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчvvд, сурагч гээд нийгмийн бvх хэсэг сонирхож байгааг хараад миний сэтгэл хєдєлж байсан. Хvvхдийн зохиолч, зураачидтай уулзахад тэд хvvхдvvд номыгзаавал уншина гэдэгт итгэлтэй байсан нь сайхан санагдаж байлаа.
- Багш, хvvхдvvд аль болох ном их уншиж, хєдєєгийн хvмvvс яг л хотынхон шиг хvссэн номоо худалдаж авч болдог систем бий болгохыг бид бас зорьж байгаа. Бид интернеттэй хvн болгонд номоо хvргэх зорилгоор тєсєлдхамрагдсан номнуудыг www.read.mn вэб сайтад оруулахаар шургуу ажилласан. Энэ зорилго маань ч биелэж байна. Сургуулиудаар зочлох бvртээ бид ангиуд номтой болсныг, хvvхдvvдийн єєрсдийнх нь хийсэн ном болон хvvхэд, насанд хvрсэн хvмvvс номыг хэрхэн хайрлаж, ариг гамтай хэрэглэж байгааг хараад их баяртай байгаа.
- Мєн багш нарын мэдлэг, чадварыг дээшлvvлэхэд бидний оруулсан хувь нэмрийн талаар талархлын vг сонсох боллоо. Дашрамд онцлоход Дэлхийн банкнаас БСШУЯ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм хvрээлэнгийнхэнд теслийг хэрэгжvvлэхэд идэвх, чармайлттай ажилласанд талархлаа илэрхийлье. Бид бусад байгууллага, хувь хvмvvстэй хамтран Монголын хvvхэд бvрийг унших номоор хангах ажилд цаашдаа ч туслах болно.