Номын гэгээнд хорвоотой танилцана
Ном унших уу, телевиз vзэх vv? Аль нь чамд хэрэгтэй вэ?
Чи хэдэн кг арьстай вэ?
Би ном унших дуртай
Та хvvхдийнхээ хамгийн анхны багш
Yгийн сvлжээ
Ном унших уу, телевиз vзэх vv? Аль нь чамд хэрэгтэй вэ?
Телевизор бий облсон нь олон хvнийг номноос салгасан гэж vздэг. Нэг хэсэг яах аргагvй тийм байлаа. Гэвч одоо хvмvvс эргээд номонд шимтэх боллоо. Яагаад вэ?
- Ном бол хамгийн боломжтой мэдээллийн хэрэгсэл. Учир нь номыг хаана ч уншиж болно. Автобус, троллейбус, онгоц, галт тэрэг, машин хаа л бол хаа намоос мэдээлэл авч болно. Телевизор vздэг гар утаснууд бий боллоо. Гэхдээ тэр нь маш vнэтэй. Телевизор vзэх болгонд гар утасны компанид мєнгє тєлєх болно. Харин номоос тийм илvv єртєг зардал гарахгvй. Телевизээ харж амжаагvй байхад vзэх ёстой нэвтрvvлэг єнгєрчихсєн байдаг бол номыг цаг зас гарсан vедээ vргэлжлvvлэн vзэж болно. Тиймээс ч ном уншдаг эрин эргэн ирж байгаа юм.
- Телевизийн нэвтрvvлгvvд таны ємнєєс бодож, таны ємнєєс дvгнэлт хийж, єєрєєр хэлбэл хvнийг бодож бясалгахаас чєлєєлдєг. Энэ нь их муу урхагтай, бараг бодохоос залхуурах зуршилтай болгож мэднэ. Номыг ганцаараа уншиж тэр тухай эргэцvvлэн бодож хvн уураг тархиа ажиллуулдаг. Ном уншигчид сэтгэн бодогчид байдаг нь гайхах зvйл биш ээ.
- Гадаадын нэгэн эрдэмтэн Монголд ирээд монголчуудыг их уншдагийг гайхаж байсан цаг саяхан. Хєгжингvй орны хvмvvс телевизорыг тэгтлээ шvтдэггvй, vзэх ёстой нэвтрvvлгээ vздэг, бусад vед нь унтраадаг гэж хэлж болно. Ялангуяа хvvхдэд зєвхєн тэдэнд зориулсан нэвтрvvлэг л vзvvлдэг. Гэтэл Монголд эцэг эхчvvд хvvхдээ телевизорт даатгаад орхидог. Аймшгийн, алсан хядсан элдэв юм vзэж байхад нь огт хориглодоггvй. Та бvхэн гадаадын олон кинонд эцэг эх нь хvvхэддээ vлгэр уншиж єгч байхыг vзсэн байх. Тэгвэл хvvхэддээ vлгэр уншиж єгдєг эцэг эх монголд хэд байгаа бол. Телевизээс хvvхдээ холдуулж, хvvхдvvдээ номонд ойртуулахсан.
Чи хэдэн кг арьстай вэ?
Read тєслийн хvрээнд 1369 ангийн номын сан байгуулаад байгаа бєгєєд нэг ангийн номын сан гэхэд л одоогоор 160 номтой болоод байна. Эдгээр нь уран зохиолын, vлгэрийн, танин мэдэхvйн гээд гадаадын болон дэлхийн зохиолчдын бvтээл байгаа юм. Мєн дээрх номууд орчин vеийн технологиор хэвлэгдсэн єнгє vзэмж, чанар сайтай гэдгийг онцлон хэлмээр байна. Нєгєєтэйгvvр хvvхдийн танин мэдэхvйг хєгжvvлэхэд зориулсан цєєнгvй бvтээл энд байна. Тvvний нэг нь "Чи єєрийнхєє биеийг мэдэх vv?" хэмээх ном байна. Энэ номонд хvvхэд байтугай эцэг эх, бид ч мэдэхгvй зvйл зєндєє байгаа юм. Эндээс ганц жишээ татъя. Бид арьсныхаа тухай нарийн сайн мэдэх бил vv? Би лав vгvй. Тэгвэл энэ номонд тэр бvхнийг хэлээд єгсєн байна.
Биеийн гадаргууг бvрхэн гадны нелєєнеес хамгаалж байдаг эрхтнийг арьс гэнэ. Арьс нь бие дэх шингэн уурших, биед бохир бодис, нян нэвтрэхээс мен хамгаалж єгнє. Арьс биеийн дулааныг зохицуулдаг. Халууцах vед арьсны єнгєн судаснууд тэлж, цусыг гvйлгэн хєргєж єгдєг бол даарах vед агшиж нарийсан цусыг гvний судсаар гvйлгэж биеийн дулааныг хадгалдаг.
Бид яагаад єєр єєр єнгийн арьстай байдаг вэ? Арьсны єнгє нь арьсны гvнд байрлах меланин гэдэг нэртэй будагч бодисоос хамаарч шар, цагаан, хvрэн, хар болдог байна. Арьсны гvн дэх меланины хэмжээ их байх тусам бараан хар арьстай байх ба энэ бодисын хэмжээ бага байвал цайвар єнгєтэй байдаг аж.
Одоо л би мэдлээ. Насанд хvрсэн хvний арьс 2 квадрат метр орчим талбайтай, 4 кг орчим жинтэй байдаг.
Би ном унших дуртай
Япон хэлээр ус цас шиг ярих 15-хан настай энэ хэвлvvхэн охиныг "Бяцхан танил" буландаа урьсан юм. Хар багаасаа л зовлон зvдгvvрийг амссан бяцхан охин єдгєє жигvvрээ дэлгэжээ. Тэрээр Монгол-Японы "УКН-Энэрэхvйн буян" тєвийнхєнд баярлаж явдгаа илэрхийлсэн юм. Ингээд Б.Батгэрэл охинтой уулзаж ярилцсанаа толилуулъя.
-Миний дvv хэдэн настайгаасаа энэ тєвд хvмvvжих болсон юм бэ?
-Намайг долоон настай байхад ээж маань нас барж, аавтайгаа хоцорсон юм. Манайх амьдрал ядуу байсан учраас намайг Монгол-Японы "УКН-Энэрэхvйн буян" тевийнхєн асрамжиндаа авсан. Энэ тєвийн ачаар би боловсрол эзэмшиж яваадаа баярладаг. Ємнє нь би их муухай ааштай, бас их залхуу хvvхэд байсан л даа. Энэ тєвд хvмvvжсэнээр миний зан харилцаанд ч єєрчлєлт орсон. Цэвэрч нямбай байдалд хvн дасдаг юм билээ. Амьдрал маань ядуу байсан болохоор ємнє нь их хэцvv амьдардаг байсан. Одоо бол надад дутагдах гачигдах зvйл байдаггvй. Сурахын тєлєе чармайвал надад туслах, намайг дэмжих сайхан сэтгэлтэй олон хvн миний эргэн тойронд байгааг мэдэрсэн. Хамт олон, найз нєхдийнхєє дунд хvн єєрийгєє олж авдаг гэсэн vнэн юм билээ. Хэрвээ энэ тєвийн багш нар маань намайг асрамжиндаа аваагvй байсан бол би єдий зэрэгтэй явахгvй байсан гэж боддог. Тиймээс ээжийн минь оронд ээж болсон Д.Нэргvй багшдаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Чамайг багш чинь манай тэргvvний сурагч гэж байна лээ. Бvх хичээлдээ онц гардаг гэж магтсан шvv?
-Би ном унших дуртай. Ном их уншвал мэдлэг тэлнэ гэж багш нар маань сургадаг л даа. Бас шvлэг, єгvvлэл бичих дуртай. Миний сэтгэл санааг дэмжиж, надад байнга тусалдаг асрах тєвийн багш сурагчдынхаа ачаар би онц сурч байгаа гэж боддог. Удахгvй би Япон явах гэж байгаа.
-Тийм vv, ямар гоё юм бэ?
-Япон руу ноднин жил явсан. Их гоё орон байна лээ. Манай асрах тєвєєс зургаан хvн Япон руу явахаар болсон гэж багш маань хэлсэн л дээ. Намайг орчуулагчаар авч явна гэсэн шvv. Энэ тухай сонсоод би хэчнээн их баярласан гээч.
Баярласандаа болоод уйлаад л. Хэрэв ээж маань амьд сэрvvн байсан бол ямар сайхан байх бол оо гэж бодогддог юм билээ. Баярлахын хажуугаар бас айдас тєрєєд байгаа.
- Яагаад, миний дvv юунаас нь айгаад байгаа юм бэ. Зарим хvvхэд Япон явах юмсан гэж мєрєєдєєд ч бvтэхгvй байгаа шvv дээ?
-Орчуулагч хийнэ гэхээр надаас иххариуцлага шаардагдах юм шиг санагдаад. Гэхдээ би чадна гэж бодож байна. Єєртєє хvн итгэж байж амжилтад хvрдэг гэж багш нар маань захидаг л даа. Би Япон хэлний орчуулагч болохыг мєрєєддєг. Миний мєрєєдєл Фvкvока хотоос эхэллээ. Гэхдээ би vvнд эрдэж болохгvй. Надад сурах юм зендєє байгаа. Хvн насан туршдаа суралцдаг гэж багш нар маань хэлдэг юм. Би Японд очоод мэдсэн сурсан зvйлээ Монголдоо ирээд найз нєхєддєє зааж сургаж егнє гэж боддог. Япончууд их гоё найрсаг хvмvvс байдаг юм билээ. Би енгєрсєн онд Японы Осака хотод очиж vзсэн. Надад Хама аав болон тэдний гэр бvлийнхэн маш элгэмсэг хандсан шvv. Тэгэхэд би Японд маш олон дарга нартай хооллосон.
-Гоё санагдсан уу?
-Эхлээд их сандарсан. Хєлс гараад байгаа юм шиг санагдаад. Харин тэндхийн дарга нар хvvхдэд их хайртай хvмvvс байна лээ. Тэгээд л тайвширчихсан. Манай дарга нар хvvхдvvдтэй тэр болгон хооллодоггvй, тэдний vгийг сонсдоггvй шvv дээ.
Та хvvхдийнхээ хамгийн анхны багш
Эцэг, эхийн хувьд та хvvхдийнхээ хамгийн анхны бєгєєд бvх амьдралынх нь турш хамт байх онцгой vнэнч багш нь юм. Нэн тэргvvнд таны туслалцаа хvvхдэд тань хэрэгтэй. Иймээс та єєрєє унш, хvvхдийг єдєр бvр унших боломжоор ханга, єєрєє уншихыг нь дэмж, тэдэнд цаг гарга, хvvхдийн хувьд унших хэзээ ч эртдэхгvй.
Хvvхдийг унших дуртай болгосноор адал явдал, сонирхолтой хачин зvйлсийн талаарх мэдээлэл гэх мэтийн єргєн хvрээт ертєнцийг тэдэнд нээж єгнє. Єсвєр бага насанд энэ нь хамгийн нандин бэлэг болдог.
- Хvvхдээ уншиж чаддаггvй байхаас нь эхэл. Нялх хvvхдvvд єнгєт зураг гэх мэт зvйлд сэтгэл нь хєєрдєг ба тэд vгийн баялаг, єнгє, элдэв дvрс зэргийг ялгах, тогтоох, хуудас эргvvлэх гэх мэт уншихаас ємнєх бэлтгэл мэдлэгтэй болно.
- Кассетэн дээр бичсэн номын текстvvдийг бичмэл тексттэй харьцуулан унш. Энэ аргыг ялангуяа хол замд явах, гэрээсээ гарах боломжгvй хvйтэн єдєр хэрэглэ.
- Хvvхэддээ ном бэлэглэ, vvн дээрээ єєрийнх нь нэрийг бичвэл хvvхдийн сэтгэл хєдєлж номыг байн байн унших болно.
- Гэртээ тєрєл бvрийн ном авч тавь. Эдгээр номуудаа тусгайлан ангилж тавь. Жишээ нь: амьтдын тухай ном, алдартай хvмvvсийн намтар, спорт, шинжлэх ухааны номуудыг ангилан тавих...г.м
- Хvvхэддээ асуулт тавих боломж ег, номон дээрх зургуудын тухай ярилц. Тэд єсч том болохоор нь номын дvрvvдийн тухай болон далд утга санааны тухай ярилц.
- Хvvхэддээ унших нь єдєр тутмын амьдралын нэг хэсэг гэдгийг vлгэр дууриал vзvvлэн ойлгуул. Зурагт vзэхэд нэвтрvvлгийн программ унших, хоол хийхэд "Хоол хийх заавар" унших, спортод дуртай бол спортын тухай мэдээ унших, ресторанд орох бол хоолны цэсийг унших гэх мэтээр ерєєс унших нь амьдралын єдєр тутмын хэрэгцээ гэдгийг ойлгуулах.
- Хvvхэддээ чихэр єгєхийн оронд ном унших цаг илvv егєн урамшуулах.
- Гэртээ тохь тухтай уншиж, бичих ширээ сандал хvvхдэдээ бэлтгэж єг.
- Ном, сонин гэх мэт зvйлсийг хvvхдийн нvдэнд харагдахуйц газар тавь.
Yгийн сvлжээ
"Цондоолой, Цvндээлэй хоёр" номын зохиолчийн нэрийг ол6
Хєндлєнгєєр
- "Чук Гек хоёр" номын зохиолчийн нэр
- "Хvрэн морь" найраглалын зохиолчийн нэр
- "Долоон бор оготно" хvvхдийн аман зохиолын зохиолчийн нэр
- "Аав ээж би" номын зохиолчийн нэр
- "Хорвоотой танилцсан тvvх" номын зохиолч, Ардын уран зохиолчийн нэр
- "Шидэт vлгэрийн цомог" номын зохиолчийн нэр
- "Гvvрийн нууц" номын зохиолчийн нэр
- "Гриммийн шидэт vлгэрvvд" номын зохиолчийн нэр
- "Миний хvv Мио" номын зохиолчийн нэр
- "Шаргачин" єгvvллэгийн зохиолчийн нэр
- "Хоньчин хумбаадай" номын зохиолчийн нэр
Босоогоор
- "Цондоолой, Цvндээлэй хоёр" номын зохиолчийн нэр