[2010.07.15]
Хөдөөгийн сургуулиуд каталогийн дагуу захиалсан номоо хvлээн авлаа.
 
 
[2009.05.20]
Аймгийн боловсрол, соёлын газрууд сум, багийн сургуулиудын номыг хvлээн авахад бэлэн боллоо.
 

илvv...   

Switch to English
"Ном миний найз" дуу
 
 

www.read.mn
 

Хvvхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

Та хvvхдийнхээ хамгийн анхны багш
Сонин уншиж байхдаа хvvхдийн уншихийг дэмжих
Яагаад хvvхдийн уншлагад аавууд оролцох ёстой вэ?
Хvvхдийг ном унших сонирхолтой болгох зарим аргууд

Та хvvхдийнхээ хамгийн анхны багш
Эцэг, эхийн хувьд та хvvхдийнхээ хамгийн анхны бєгєєд бvх амьдралынх нь турш хамт байх онцгой vнэнч багш нь юм. Нэн тэргvvнд таны туслалцаа хvvхдэд тань хэрэгтэй. Иймээс та єєрєє унш, хvvхдийг єдєр бvр унших боломжоор ханга, єєрєє уншихыг нь дэмж, тэдэнд цаг гарга, хvvхдийн хувьд унших хэзээ ч эртдэхгvй.
Хvvхдийг унших дуртай болгосноор адал явдал, сонирхолтой хачин зvйлсийн талаарх мэдээлэл гэх мэтийн єргєн хvрээт ертєнцийг тэдэнд нээж єгнє. Єсвєр бага насанд энэ нь хамгийн нандин бэлэг юм.
  1. Хvvхдээ уншиж чаддаггvй байхаас нь эхлэ. Нялх хvvхдvvд єнгєт зураг гэх мэт зvйлсд их сэтгэл нь хєєрдєг ба тэд vгийн баялаг, єнгє, элдэв дvрс зэргийг ялгах, тогтоох, хуудас эргvvлэх гэх мэт уншихаас ємнєх бэлтгэл мэдлэгтэй болно.
  2. Кассетэн дээр бичсэн номын текстvvдийг бичмэл тексттэй харьцуулан унш. Энэ аргыг ялангуяа хол замд явах, гэрээсээ гарах боломжгvй хvйтэн єдєр хэрэглэ.
  3. Хvvхэддээ ном бэлэглэ, vvн дээрээ єєрийнх нь нэрийг бичвэл хvvхдийн сэтгэл хєдєлж номыг байн байн унших болно.
  4. Гэртээ тєрєл бvрийн ном авч тавь. Эдгээр номуудаа тусгайлан ангилж тавь. Жишээ нь амьтдын тухай ном, алдартай хvмvvсийн намтар, спорт, шинжлэх ухааны номуудыг ангилан тавих...г.м
  5. Хvvхэддээ асуулт тавих боломж єг, номон дээрх зургуудын тухай ярилц. Тэд єсєж том болохоор нь номын дvрvvдийн тухай болон далд утга санааны тухай ярилц.
  6. Хvvхэддээ унших нь єдєр тутмын амьдралын нэг хэсэг гэдгийг vлгэр дууриал vзvvлэн ойлгуул. Зурагт vзэхэд нэвтрvvлгийн программ унших, хоол хийхэд “Хоол хийх заавар” унших, спортод дуртай бол спортын тухай мэдээ унших, ресторан орох бол хоолны цэсийг унших гэх мэтээр ерєєс унших нь амьдралын єдєр тутмын хэрэгцээ гэдгийг ойлгуулах.
  7. Хvvхэддээ чихэр єгєхийн оронд ном унших цаг илvv єгєн урамшуулах.
  8. Гэртээ тохь тухтай уншиж, бичих ширээ сандал хvvхэддээ бэлдэж єг.
  9. Ном, сонин гэх мэт зvйлсийг хvvхдийн нvдэнд харагдахуйц газар тавь.


Сонин уншиж байхдаа хvvхдийн уншихийг дэмжих.
Сонин уншиж байхдаа хvvхэд уншихыг дэмжих зарим нэгэн аргууд байдаг.
  1. Юм олуулах. Хvvхэддээ зарим нэг зvйлийг тухайн єдрийн сониноос олох даалгавар єг. Жишээлбэл:
    • Монголын эсвэл аль нэг улсын газрын зураг,
    • Хvvхдийн чинь дуртай тамирчин,
    • Єєрийн аймаг, сум, бvс нутгийн цаг агаарын мэдээ,
    • А vсгээр эхэлсэн vгнvvд г.м
  2. Сонины єгvvллэг бичиж байгаа хvн юу хэлэх гээд байгааг асуу, хэрэв таны хvvхэд ойлгохгvй бол хэлж єг. Зар сурталчилгаа хийлгэж буй компаниуд юуг яах гэж сурталчилж байгааг ч асууж ойлгуул.
  3. Хvvхэддээ сонин ямар бvтэцтэй болохыг тухайлбал огт єєр єєр сэдэвт хэсгvvдээс бvрдэж байгааг зааж єг, жишээ нь мэдээ, гадаад мэдээ, нийтлэл, оддын амьдрал, спорт, зар сурталчилгаа гэх мэт. Хэсэг бvрийн онцлогийг хоорондоо ярилцан, єєр сонин дээр байгаа ижил тєстэй сэдэвт хэсгvvдийг ялгуулан хайчлуул.
  4. Зохиогчид яаж бvтээлээ бичдэг талаар мэдлэг єг. Жишээ нь мэдээллээ хаанаас авдаг, яаж уялдаа холбоотой болгодог, мэдээллээ єєр єєр эх сурвалжуудаар яаж баталгаажуулдаг, хэрхэн засдаг, эцэст нь ямар тохиолдолд хэвлvvлдэг тухай тайлбарлаж єг. Мєн єєрсдєєр нь тэдэнд тохиолдсон сонирхолтой, хєгжилтэй vйл явдлуудынх нь талаар мэдээ бичvvлж vз.


Яагаад хvvхдийн уншлагад аавууд оролцох ёстой вэ?
Эцэг эхчvvдийн боловсрол хийгээд хvvхдийн хvмvvжил сургалтанд туслах тэдний оролцооны тухай яриа єрнєхєд багш нар ба бусад хvмvvс ихэвчлэн ээж нарыг гэж ойлгодог. Vнэхээр ч практик дээрээс харахад хvvхдийн сурлага хvмvvжлийн асуудал болон эцэг эхийн хуралд гол тєлєв ээж нар л оролцдог билээ. Гэтэл судалгаагаар аав нар оролцвол хvvхдийн сурлагын амжилт илт сайжирдаг нь харагдсан байна. Эрэгтэй хvvхдvvдийн хувьд ном унших нь охидын хийдэг зvйл мэт ойлгогддог болохоор аавын оролцоо хvvхдvvдэд чухал байдаг байж болох юм.
Аав нар эрэгтэй хvvхдvvдэд vлгэр дууриал vзvvлдэг гол хvн билээ. Аавыгаа ном уншиж таашаал авч байгааг харах хvv ном унших нь нэр хvндтэй, гоё зvйл байна гэж бодох болно. Багадаа сонирхолтой гоё ном уншиж єссєн хvvхэд хожим сургуульд орохдоо сайн сурагч болдог нь бараг нийтлэг хууль. Янз бvрийн сонирхолтой ном уншиж єссєн хvvхэд зєвхєн хичээл сургуульдаа ч бус амьдралдаа ч амжилт олдог.

Хамтдаа ном унших нь хvvхдэд ямар ач тустай вэ?
  • Ном уншиж таашаал авах ба бичиг vсгийн сайн чадвартай болох
  • Шалгалт шvvлгэндээ сайн дvн авах
  • Хичээл сургуулиа таслахаа болих ба сайн ааш араншинтай болно
  • Та хоёрын цаашдын харилцаа улам дотносож, сайжирна
  • Сэтгэцийн эрvvл мэндэд нь тустай
  • Єєртєє итгэх итгэл нь vлэмж дээшилж урамшина.
Хамтдаа ном унших нь танд ямар тустай вэ?
  • Хvvхэддээ тус хvргэж чадах юм байна гэдгээ та мэдрэх болно
  • Сургууль дээрхи олон нийтийн арга хэмжээнд оролцож бусад аав нартай найзлах боломж олгоно.
  • Сургууль соёл гэх мэт тайван, сонирхолтой єєр орчинд алжаалаа тайлах боломж
Та юу хийж чадах вэ?
Сургууль соёлын газар хvvхдэд хичээл заах, мэдлэг олгох єєрийн гэсэн аргатай ба таны гол vvрэг бол аливааг унших нь зугаатай, ирээдvйн амьдралд зайлшгvй хэрэгтэй зvйл гэдгийг ойлгуулах явдал юм.
Та хvvхэддээ зєвхєн хvvхдийн ном унших тухай бодож болохгvй. Эрэгтэй хvvхдvvд болон аав нар сэтгvvл болон вэбсайтын єгvvллэгvvд унших дуртай байдаг. Тэрчлэн Спортын мэдээ, “яаж хийх вэ?” болон инээдмийн материал унших нь бас л зугаатай байдаг билээ. Аав нар нь жvжиглэж ном амилуулахдаа маш чадварлаг байдаг билээ.

Аав нар хvvхдээ дараах маягаар дэмжиж болно. Vvнд:
  • Хvрээлэн буй бодит амьдралын тухай ярьж єгєх
  • Тэдний юу ярихыг нь сонсож, бусад vзэл бодолтой танилцуулах
  • Єдєр бvр тусгай цаг гарган хамтдаа ном унших
  • Тэднийг номын сан руу дагуулж явах
  • Тэдэнтэй хамт ном уншиж, зураг чимэглэл утга санааных нь тухай ярих
  • Ном уншсанаар хоббигоо болон сонирхолтой зvйлсээ олж мэдэх боломжтой гэдгийг тэдэнд харуулах
  • Vгийн сvлжээ бєглєх, таавар таах г.м тєрєл бvрийн сонирхолтой тоглоом тоглох
Хvvхдийнхээ сургууль дээр аав нарын ямар нэгэн бvлгэм байдаг эсэхийг судла. Хэрэв vгvй бол тийм бvлгэм байгуулахыг оролд. Аав нар хvvхдээ хvмvvжvvлэх туршлага хоорондоо солилцох гэх мэт зvйлсийг хийж болно шvvдээ.


Хvvхдийг ном унших сонирхолтой болгох зарим аргууд.
Хvvхдийнхээ юу уншихыг сонирхож болох зvйлсийг нь судалж нээ. Тэдний хобби болон сонирхдог зvйлсийг олж мэдэхээс ажлаа эхэл.
  1. Унших бvх тєрлийн материалуудыг нvдэнд єртєхvйц газар тавин байрлуул.
  2. Танай хvvхдийн нvд юун дээр илvv тусаж байгааг олж мэд. Зєвхєн зураг руу харах нь ч тэдний юу сонирхож болохыг нээж єгч болох юм. Тэгээд тэр сонирхол дээр нь тулгуурлан уг сонирхолтой нь тєстэй материалыг нь чангаар уншиж єг эсвэл тєстэй материалаас илvv ихийг авч ирэн гэртээ тавь.
  3. Хvvхдээ байнга номын сан руу дагуулж яв. Тэнд байхдаа хvvхдийн номын булан, хэсгийг хамтдаа нээ. Номын сангийн ажилтнаас хvvхдvvд хамгийн их сонирхон уншиж буй номыг олж мэдээд тvvнийг хvvхдээрээ уншуул.
  4. Ном унших нь зорилготой vйлдэл болох, хэрэгтэй мэдээлэл олж авах арга гэдгийг тайлбарла. Жишээ нь цаасан онгоц яаж хийж сурах вэ?, гэр бvлээрээ зугаалахад юу хэрэгтэй вэ гэх мэт.
  5. Уншиж чаддаг хvvхдээрээ дvv нартай уншиж єгєхийг дэмж. Том хvvхдvvд сурсан эрдэмээ дvv нартаа харуулах дуртай байдаг.
  6. Уншихтай холбоотой тоглоом хамтдаа тогло. Саятан, хvлэгт тоглоом, vсэгтэй шоон тоглоом, зvг чиг олох гээд нилээн хэдэн тєрлийн тоглоом байдаг.
  7. Номын хавчуурга гэж юм байдгийг тайлбарлаж єг. Хvvхэд номоо єдєрт нь заавал уншиж дуусгах албагvй, дараа нь завтай болсон vедээ номоо уншиж дуусгаж болно ийм тохиолдолд хавчуургыг ашигладаг гэдгийг ойлгуул. Унших дургvй байгаа номыг нь уншуулах гэж бvv оролд, єєр ном санал болго.
  8. Хvvхдvvдээ инээлгэ. Ихэнх хvvхдvvд ном уншихыг хэт чухал зvйл мэт ойлгодог. Тэгвэл та инээдмийн ном, онигоо гэх мэт номуудыг уншуулж, номын бас нэг єєр талыг таниул.
  9. Хvvхдийнхээ уншсан зvйлсийг бодит байдал дээр бас харуулж бай, жишээ нь танай хvvхэд vлэг гvрвэлийн тухай уншсан бол байгалийн музей орж vлэг гvрвэлийг нь бодитоор нь vзvvл.
  10. Ном уншсаны тєлєє хvvхдээ урамшуулж бай. Жишээ нь: ном уншсаных нь тєлєє та хvvхдээ кинонд дагуулж явж болно. Ном унших цаг гаргаж єг.
  11. Хvvхдийнхээ телевиз vзэхийг нь хязгаарла, ингэснээр таны хvvхэд ном унших гэх мэт єєр зvйлсийг хийх цагтай болно. Гэхдээ телевиз vзэхийг хэзээ ч шагнал юм уу шийтгэл маягаар ашиглаж болохгvй.
 
Нvvр | Бидний тухай | Холбоо барих | English
2008-2010 © Бvх эрх хуулиар хамгаалагдсан. Read.mn Designed by  Free counter and web stats