Сурагчдын ном унших идэвхийг єрнvvлье
Сурагчдын унших чадварыг сайжруулах, ангийн номын сангаа vр єгєєжтэй ашиглаж сурах, хvvхдийн бvтээлч сэтгэлгээг багаас нь хєгжvvлэх асуудлаар хєдєєгийн бага сургуулийн 3219 багшийг хамруулан мэргэжил дээшлvvлэх хамтын ажиллагааны сvлжээг бий болгон, тvшиц суманд нь тєвлєрч сургалт зохион байгуулж байна.
Vндсэн тvшиц сургууль дээрх сургалтын тухай
Орон нутгийн хvн ам, сурагчдын тоо, газар зvйн байршил, хєгжлийн хандлагыг харгалзан хєдєєгийн сум, багийн 2-7 сургуулийг нэг сvлжээ болгож, аймаг бvрт 3-6 бvсчилсэн сvлжээг бий болгоно. Бага ангийн багш нарын мэргэжил дээшлvvлэх сургалтыг шинэлэг хэлбэрээр явуулах, багшийн хамтын ажиллагааг дэмжсэн бусад vйл ажиллагааг энэ сvлжээнд тулгуурлан хэрэгжvvлнэ. Сvлжээ бvрт нэг сургуулийг сонгон авч Тvшиц сургууль болгох бєгєєд энд тvшиглэн сvлжээний сургуулийн багш нарт зориулсан ажлуудыг зохион байгуулна.
Уг ажлыг зохион байгуулахаар гадаад, дотоодын 7 байгууллага єрсєлдсєнєєс Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг (БХАН) шалгарсан. БХАН-ийн сургагч багш нарын мэргэшсэн баг сургалтын хєтєлбєрийг боловсруулах, багшийн гарын авлага бэлтгэх, тvшиц сургуультай хамтран сургалт зохион байгуулах vvрэгтэй.
Сургалт нь шаталсан хэлбэрээр зохиогдох бєгєєд эхний шатны сургалтыг тvшиц сургуулийн багш нарт зориулан аймгийн аль нэг тvшиц сургууль (vvнийг VНДСЭН ТVШИЦ СУРГУУЛЬ гэж нэрлэж байна) дээр зохион байгуулна. Сvлжээний сургуулиудад зориулсан дараагийн шатны сургалтыг тvшиц сургууль болгон дээр зохион байгуулна.
- Туршилтын эхний шатны 5 аймгийн Yндсэн тvшиц сургууль дээр зохион байгуулсан 4 єдрийн сургалт.
- Тvшиц сургууль дээр зохиосон 2 єдрийн сургалт
- Тєслийн II шатны 7 аймгийн Yндсэн тvшиц сургуульд суурилсан 4 єдрийн сургалт
- Тvшиц сургуульд суурилсан 3 єдрийн сургалт
- Тєслийн III шатны 9 аймгийн vндсэн тvшиц сургууль дээр зохиогдох сургалтын хуваарь
- Сvлжээ сургуулиудын сургалтын хуваарь
Дэд тєсєл хэрэгжсэнээр номыг шинэ арга зvйгээр уншуулдаг багш олон болсон.
Хєдєєгийн боловсролыг дэмжих READ тєслийн “Хєдєєгийн сум, багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлvvлэх, сvлжээг бэхжvvлэх нь” дэд тєслийг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хєдєєгийн ЕБС-иудад амжилттай хэрэгжvvлж байна. Тус дэд тєслийн зорилго нь хєдєєгийн сургууль, багш, сурагчдын хєгжлийг дэмжих, сургалтын чанарыг дээшлvvлэхийн тулд ангийн номын санг ашиглан бие даан бvтээлчээр суралцах арга барил эзэмшvvлэх vйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдvvлж, багш нарын мэргэжил дээшлvvлэх vр єгєєжтэй сvлжээг бий болгон тогтвортой ажиллуулах явдал юм. Энэ талаарх дэлгэрэнгvй мэдээллийг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг /БХАН/-ийн ажилтан Н.Нарантуяа, Г.Цэвэлмаа нараас авснаа толилуулж байна.
Асуулт: Тєсєл хэрэгжихээс ємнє хєдєєгийн бага ангийн хvvхдvvдэд сурах бичгээс єєр номын хvрэлцээ хангамж хэр байсан бэ? Багш нар ном уншуулах тал дээр хэр анхаардаг байсан бол...
-Хєдєєгийн сум, багийн сургуулийн ерєнхий байдал гэвэл /зарим тєсєл хэрэгжсэн сургуулиудыг эс тооцвол/ сургуулийн номын сан нь сурах бичиг, захиалгат хэвлэл, зарим нэг тушаал тогтоолын эмхэтгэлтэй, цєєн тооны хуучин номтой, бичиг хэргийн ажилтан нь номын санчийн ажлыг хавсран гvйцэтгэдэг байсан. Бага ангийн хvvхдvvдийн нас сэтгэхvйн онцлогт тохирсон, єнгє vзэмж сайтай, унших гоё ном ховор, анги бvр номын сантай байна гэдэг ойлголт бараг л байхгvй байсан гэхэд болно. Багш нар “уншина” гэдгийг зєвхєн ном єгч уншуулаад хэр тогтоосныг нь буцаан яриулах байдлаар дvгнэдэг эсвэл хvvхдvvдийн унших чадварт гарч байгаа єєрчлєлтийг минутын уншлагаар л хэмждэг байжээ. Vvнээс гадна эцэг эхчvvдэд ч гэсэн хvvхэддээ ном авч єгєх бололцоо тэр бvр байдаггvй нєгєєтэйгvvр одоо ч сумдад номын дэлгvvр, номын худалдаа гэж байхгvй гэж эцэг эхчvvд ярьж байсан.
Асуулт: Уг дэд тєсєл хэрэгжсэнээр сургууль, багш, суралцагчид болон олон нийтийн хvрээнд ямар єєрчлєлтvvд гарч байна вэ?
-Анги бvр номын сантай болсноор ном хэрэглэгчдээ ойртож, эрэлт хэрэгцээндээ нийцсэн номоо чєлєєтэй сонгон унших боломж нь лvv бvрдэж, мєн хvvхдийн болон олон нийтийн сонирхол татахуйц орчин бий болж байгаа нь ном унших дуртай хvvхэд, номыг шинэ арга зvйгээр уншуулдаг багш, сургууль багшийг дэмжигч эцэг эхчvvд,олон нийт бий болсон эхний vр дvн харагдаж байна.
-Тєсєл хэрэгжсэний vр дvнд боловсролын шинэчлэлд ямар нааштай vр дvнг авчирна гэж тєсєєлж байна вэ?
-Дэд тєсєл хэрэгжснээр хєдєєгийн бага ангийн багш нар суралцагсдыг бvтээлчээр унших, бичих, сонсох, ярих, сэтгэн бодох чадваруудыг цогцоор нь тєлєвшvvлэх арга зvйг эзэмшсэнээр мэргэжлийн ур чадвар сайжирч, хvvхдvvдийн сурлагад чанарын бодитой ахиц гарна гэж vзэж байна. Ангийн номын сангийн vйл ажиллагаа байнгын тогтвортой болсноор олон нийтийн оролцоо сайжирна. Цаашид ч мэргэжил дээшлvvлэх сvлжээг тогтвортой хадгалж багш нар ур чадвараа сайжруулах, туршлагаа солилцох, хамтран ажиллах боломж бvрдэх юм.
Энэ талаар зарим багш нарын сэтгэгдлээс:
Хэнтий аймгийн Биндэр сумын бага ангийн багш Б.Саранцэцэг:
... Би 1-р ангийн багш л даа. Манай ангийнхан хэдийгээр цєєхєн vсэг мэддэг ч ангийн номын сангийнхаа олон номыг уншсан. Би анх vсгээ зааж хvvхдvvдийн маань сонирхлыг татсан эдгээр ном намайг vсгээ зааж дуусаагvй байхад тэднийг уншдаг болгочихлоо шvv. Ажил хийхэд арга олддог юм байна.
Ємнєговь аймгийн Номгон сумын сургуулийн захирал Б.Баттогтох:
... Манай сум Монголын хамгийн ємнєд захын сум л даа. Зах хязгаарын бид орчин vеийн хєгжлєєс хоцрохыг хэзээ ч хvсдэггvй. Багш нар маань энэ тєслийн сургалтанд сууж ирснийхээ дараа vнэхээр эрч хvчтэй єєдрєг байсан. Би энэ хvчийг улам єдєєн “Сайн хий” гэж хоосон шаардалгvй хийж бvтээх нєхцлийг бvрдvvлэхэд голчлон анхаарч ялангуяа багш нарын арга зvйд гарч буй єєрчлєлтийг ихэд дэмжсэн юм. Учир нь багш нар ємнє нь хvvхдэд "унш" гээд ном єгєєд хэсэг хугацааны дараа эргvvлж яриулаад л "ном уншуулчихлаа" гэдэг байсан бол одоо тэд эхлээд vнэхээр унших сонирхлыг нь єдєєж, дараа нь олон янзын уншлагын хэлбэрээр уншуулж, эцэст нь хvvхдvvдийн дунд юуг ойлгож, єєртєє сургамж авсан тухай чєлєєтэй хэлэлцэн, улмаар яриулж, бичvvлж, бvр тоглуулж байгаа нь vнэхээр сонирхолтой байна. Хvvхдvvдэд залхах завгvй хичээл зааж байгаа багш нараа хараад тэднийхээ арга зvйд гарч буй энэхvv ахиц єєрчлєлтийг дэмжин хэвшvvлэх нь чухал гэж vзэн сургалтын материаллаг хэрэглэгдхvvнээр ханган, техник хэрэгслэлийг нь ментор багш нартаа хариуцуулан, тvvгээр ч зогсохгvй цалингийн нь тодорхой хувиар нэмлээ. Хамгийн гол нь эдгээрийг ашиглан vр дvн гаргасан байхыг л би хvсч, итгэл хvлээлгэн ажиллаж байна даа.