[2010.07.15]
Хөдөөгийн сургуулиуд каталогийн дагуу захиалсан номоо хvлээн авлаа.
 
 
[2009.05.20]
Аймгийн боловсрол, соёлын газрууд сум, багийн сургуулиудын номыг хvлээн авахад бэлэн боллоо.
 

илvv...   

Switch to English
"Ном миний найз" дуу
 
 

www.read.mn
 
Хєдєєгийн бага ангийн сурагч бvрт ангийн номын санг хvргэе


Ангийн номын сан
Дижитал номын сан
Хvvхэд бvрт компьютер


Хєдєєгийн сум, багийн 391 сургуулийн 1-5 дугаар ангийн 3520 бvлэгт тус бvр 40 нэр тєрлийн 160 ширхэг (ном бvрээс 4 хувь) номтой ангийн номын санг байгуулсан. Уг номын санд орох номыг сонгох, худалдан авах зорилгоор "Хvvхдийн ном худалдан авах олон улсын нээлттэй тендер"-ийг 2006 оны 6 сарын 26-наас 11 сарын 30 хvртэлх хугацаанд зохион байгуулж, тендерт оролцохоор 31 хэвлэлийн газар санал єгснєєс 21 нь оролцож 1000 орчим номыг тендерт ирvvлсэн. Тендерт ирvvлсэн номыг vнэлж сонгон шалгаруулах vнэлгээний хэсгийг 18 гишvvний бvрэлдхvvнтэйгээр БСШУ-ны сайдын тушаалаар байгуулж дээрх номоос 200-г нь сонгосон.

Ангийн номын санг тvгээх ажлыг гурван vе шаттай явууллаа.

Эхний буюу туршилтын шатанд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Євєрхангай, Тєв, Сvхбаатар гэсэн 7 аймгийг санамсаргvй сонголтын аргаар сонгон сум, багийн 159 сургуулийн I-V ангийн 1371 бvлэгт ангийн номын санг хvргэснээр 39924 сурагч хvvхдийн шинэ номнуудыг унших боломжтой боллоо.

Хоёрдугаар ээлжинд Дорноговь, Ємнєговь, Увс, Ховд, Хєвсгєл, Хэнтий, Говь-Сvмбэр зэрэг 7 аймгийн сум, багийн 120 сургуулийн I-V ангийн 1165 бvлэгт ангийн номын санг хvргэж, 35886 сурагч ашиглаж байна.

Гуравдугаар ээлжинд 2008 оны 9, 10-р сард vлдсэн аймгууд болох Баян-Єлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн сум, багийн 112 сургуулийн I-V ангийн 984 бvлэгт ангийн номын санг хvргэсэн.



1-5 дугаар ангид тараагдсан номын жагсаалт
1-р анги
2-р анги
3-р анги
4-р анги
5-р анги

Аймгийн БСГ-т дижитал зургийн аппарат єглєє.

Ангийн номын санг хvлээн авах, ашиглалтын явцад хяналт тавих, тэргvvн туршлагын талаар мониторинг хийх зорилгоор аймгийн БСГ-т дижитал зургийн аппарат єглєє. БСГ-ын арга зvйч хєдєєгийн сум, багийн сургуульд ажиллах бvрдээ ангийн номын сангийн ашиглалтын талаар фото мэдээлэл бэлтгэн Тєсєл хэрэгжvvлэгч нэгжид ирvvлж байх болно.

Сурагчдад багаас нь ном унших техник, дадал эзэмшvvлэх арга зvйд сургах, улмаар тэдний унших, бичих чадварт дорвитой ахиц гаргах зорилгоор бага ангийн багш нарыг мэргэжил дээшлvvлэх сvлжээнд хамруулан, багш нарын сургалтыг vе шаттай зохион байгуулж байна. Vvний зэрэгцээ сургалт хийсэн болон сургалт явуулаагvй сургуулийн сурагчдын амжилтыг харьцуулах зорилгоор Говь-Алтай, Євєрхангай аймгийн сум, багийн бага ангиудад зєвхєн ангийн номын санг єгсєн юм.



Дэлхийн хvvхэд бvрт зориулагдсан номын сан

Эхний ээлжинд тєв, суурин газраас алслагдсан сумд болох Cvхбаатарын Онгон, Хєвсгєлийн Бvрэнтогтох, Завханы Шилvvстэй, Архангайн Батцэнгэл, Булганы Рашаант суманд 10 компьютертэй дотоод сvлжээ, сервер байрлуулж дэлхийн 33 хэл дээрх Олон улсын Хvvхдийн Дижитал Номын Сангийн (ICDL) монгол хувилбарыг багш, сурагчдын vйл ажиллагаанд туршиж байна. Энэ дижитал номын сан одоо 234 монгол номтой. Багш нарыг сvvлийн vеийн техник, технологийг сургалтандаа ашиглах, дижитал номын санг хэрхэн хэрэглэх талаар сургалтанд хамруулснаар сурагчдад ангийн номын сангаас гадна дижитал номын сангаас дуртай номоо унших боломжийг бvрдvvлж єглєє. Интернэтэд холбогдсон аймаг, сумын хvvхдvvдэд зориулан дижитал номын сангийн онлайн хувилбарыг www.read.mn вэб сайтад байрлуулсан.



Хvvхэд бvрт нэтбvvк компьютер

Хvvхэд бvрт компьютер хєтєлбєрийн хvрээнд Дэлхийн банкнаас READ тєсєлд нэмэлт санхvvжилт олгохоор болсон. Энэхvv ажлыг засгийн газраас хэрэгжvvлж буй 20,000 лэптоп єгєх ажилтай нягт уялдуулан боловсролын салбарт оруулж буй мэдээллийн технологийн хєрєнгє оруулалт хvvхдэд ямар ач холбогдолтой байгааг тодорхойлох, єгч буй компьютерийг хvvхдэд vр єгєєжтэй, ашигтай болгох зэрэгт анхаарах юм.

Тєсєл дараах vндсэн дєрвєн vйл ажиллагаанаас бvрдэнэ.
  1. Олон улсын нээлттэй тендер зарлан 2000 хvvхдийн нэтбvvк компьютер худалдан авах
    Эдгээр нэтбvvк компьютерийг READ тєсєлд хамрагдсан туршилтын дєрвєн аймгийн сургуульд хуваарилна. Нэтбvvк компьютерийг сургуулиудад хvргэх, багш нарт сургалт явуулах, олон улсын хvvхдийн дижитал номын санг (ОУХДНС)ашиглах талаар гарын авлага бэлтгэх, компьютер хvлээн авсныг баталгаажуулах ажлууд хийгдэнэ.
  2. Лэптопт монгол агуулгыг суулгах, турших
    Олон улсын хvvхдийн дижитал номын сантай хамтран 200 монгол номыг дижитал хэлбэрт оруулан хєдєєгийн зарим сургуульд амжилттай туршиж байгаа туршлагад vндэслэн, шинээр єгєх нэтбvvк компьютер бvрт ОУХДНС-ийн монгол хувилбарыг боловсруулж суулгах.
  3. Багш сурагчдад нэтбvvк компьютерийг vр дvнтэй ашиглах чиглэлээр сургалт явуулах
    Нэтбvvк компьютерийг тараахын ємнє ангийн болон сургуулийн мэдээлэл зvйн багш нарт зориулан сургалт явуулах шаардлагатай. Сургалтаар нэтбvvк компьютерийг ашиглах мэдээлэл технологийн мэдлэг єгєхєєс гадна, багш нарт ОУХДНС-г хэрхэн бага ангийн сургалтандаа ашиглах талаар арга зvйн сургалт явуулна.
  4. Туршилтын vр єгєєжийг судлан тодорхойлох хяналт мониторингийн тогтолцоог боловсруулах
    Хяналт мониторингийн хvрээнд хvvхдvvд нэтбvvк компьютер авснаар тэдний сургалтанд єєрчлєлт гарч буй эсэхийг тодруулна. Энэ нь мэдээлэл технологийг хєгжvvлэхээр боловсролд оруулж буй хєрєнгє оруулалтын vр дvнг харуулах болно.
 
Нvvр | Бидний тухай | Холбоо барих | English
2008-2010 © Бvх эрх хуулиар хамгаалагдсан. Read.mn Designed by  Free counter and web stats